Эхлэл > Монгол бөх > Н.Түвшинбаяр ирэх жилийн наадмаар зодоглоно

Н.Түвшинбаяр ирэх жилийн наадмаар зодоглоно

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...
1 Гуравдугаар сар 2009

img214542427Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч Монгол түмнээ баясгасан Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өвдгөндөө авсан бэртэл нь сэдэрсэнээс АНУ-д хоёр ч удаа хагалгаанд орсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Харин АНУ-д удтал эмчлүүлж, бас эмнэлэгт хэвтэж байсан  олимпийн аваргын маань хагалгаа амжилттай болж хөл нь бараг эдгэж бэлэг тэмдэгийн аварга болох вий гэсэн айдсыг дараад байгаа билээ. Н.Түвшинбаяр аваргын хувьд эх орондоо ирсэнээсээ хойш Булган аймагт байдаг өөрийн спортын сургуулийн үйл ажиллагаандаа оролцон зав муутай байхын зэрэгцээ бэлтгэлдээ идэвхийлэн ороод байгаа сурагтай. Жудо гэхээсээ илүүтэй үндэсний бөхийн бэлтгэлээ илүүтэй хийж байгаа олимпийн аварга маань ирэх зуны наадмаар зодоглох бодолтой байгаа гэнэ. Өмнөх улсын наадмуудаар барилдсан ч олимпийн бэлтгэлд гарсан байсан учраас бэлтгэл таарахгүйдээ амжилт гаргах магадлал муутай байсан гэдгээ ч Түвшинбаяр нуугаагүй. Ийнхүү олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр ирэх зуны наадмаар сайн барилдаж амжилт гаргахын тулд нэлээд эртнээс бэлтгэлээ хийж байгаа аж

Эх сурвалж: Factnews.mn

admin Монгол бөх

  1. Одоогоор сэтгэгдэл алга.
  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.