Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Цэвэгмэд: Орос, Халимагаас орж ирсэн адуунаас халдварт цус багадах євчин илэрсэн
Хурдан морийг уяж засах, монгол vндэсний аргын талаар олон жил судалгаа хийж, эрдэм шинжилгээний олон арван бvтээл туурвисан биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Цэвэгмэдтэй уулзаж монгол адууны удмын сангийн талаар сонирхолтой яриа єрнvvлсэн юм. Тэрээр одоо vндэсний Биеийн тамирийн дээд сургуульд “Монгол адуу судлал, уралдааны хурдан морины уяа засалын vндэсний чадавхи” сэдвээр хичээл заадаг юм билээ.
-Та хурдан морийг уях, шинжих талаар олон жил судалгаа хийсэн. Морь шинжих уях нь хэдий vеэс эхтэй юм бол?
-Монгол vндэсний эрийн гурван наадам 2200 жилийн тvvхтэй. Анхны тєрт улс Хvннvгийн vеэс vvсэлтэй гэж vздэг юм. Монгол жижигхэн адуугаар зэргэлдээх омог аймгуудаа цаашлаад баруун европыг байлдан дагуулж, одоогийн Италийн зvvн хэсэгт хvрсэн байдаг юм. Тиймээс Хvннvчvvд морио эрдэнэ мэт дээдлэн Морин эрдэнэ хэмээн нэрлэх болсон. Одоогийн бидний хэрэглэдэг энэ vг 2200 жилийн тvvхтэй.
Хvннvгийн vед монгол наадам омогуудыг хамарсан жижиг хvрээтэй байсан бол, Монголын эзэнт гvрний vед хvрээгээ тэлж, олон овог аймгийг хамрах болсон. Тэгэхээр хурдан морь шинжих судлах нь олон жилийн тvvхтэй. 1735 онд модон бараар хурдан морины шинжийг бичсэн анхны судар гарсан. Миний vзэж байснаар , монгол хурдан морины шинж, уяа заслын 40 гаруй судар байдаг. Монгопчуудын хурдан морийг уяж засдаг vндэсний технологи бол дэлхийн єєр хаана ч байхгvй, дахин давтагдахгvй сонгомол технологи. Монголчууд хурдан морьдоо шинжихдээ танин мэдэхvйн болон философийн гэсэн хоёр vндсэн аргыг ашигладаг байсан. Нэгдvгээрт нь ажиглалт судалгааны арга. Малчин хvн адуугаа сонжиж, таних явдал. Адуугаа шинжихдээ хурдлах шинжээр ньvндсэн гурван хэсэг болгон хуваадаг. Толгойн шинж буюу хаан шинж, нурууны шинж буюу тvшмэл шинж, дєрвєн мєчний шинж буюу цэрэг шинжээр нь шинжиж даага юмуу шvдлэн наснаас нь уяж баталгаажуулдаг. Энэ арга нь философийн шинжлэх ухааны танин мэдэхvйн шалган сорих арга юм.
-Дээр vед бага насны адууг уралдуулдаггvй байсан гэсэн нь худлаа байх нь ээ?
-Vнэн. 1899 оноос Богд Гэгээнд Манжийн хаанаас тогосын одон тvшиглэгтэй сандал бэлэглэсэн байдаг юм. Тvvнийг нь тохиолдуулан хийсэн Даншиг наадамд анх удаа азарга уралдсан байдаг. Тэр азарганы уралдаанд 170-аад азарга уралдсаны 80 хувь нь Хан Хэнтийн адуунууд байсан. Яагаад гэхээр Цэцэн хан, Хан Хэнтийнхэн 1874 оноос Єндєр хааныхаа тахилганд азаргаа уралдуулдаг байсан юм билээ. Тэрхvv Даншиг наадамд Хэнтийн азарга тvрvvлсэн байдаг юм. Тэр цагаас хойш азарга уралдуулдаг болсон. Тvvнээс ємнє их нас, соёолон, хязаалан гэсэн гурван нас л уралддаг байсан юм билээ. Даага, шvдлэн чинь бvр хойно 1921 оны Ардын хувьсгалаас хойш буюу 1922- 1923 оноос уралддаг болсон. Ардын хувьсгалын баярыг єргєн хvрээтэй олныг хамарсан болгохын тулд хоёр нас нэмсэн. Тvvнээс хойш єнєєдрийг хvртэл энэ уламжлал алдагдсангvй. Харин жороо морины хувьд 15 км-т 20-30 морь уралддаг бvр эртний тvvхтэй. Ер нь монгол жороо морины гол vндсэн хvйс нутаг нь Ховд, Увс аймгууд буюу баруун монгол юм.
-Эцэг малыг уралдуулах нь vржил селекцид нь муугаар нєлєєлдєг гэж vздэг. Тийм учраас эртний євгєд азарга уралдуулахыг зєвшєєрдєггvй байсан гэдэг юм билээ?
-Євлийн улирлаас бусад vед бол зvгээр л дээ. Чингис хааны vед євєл морь уралдуулдаг байсан хэмээн одоогийн залуус ярих болж. Миний vзсэн номонд л лав тийм зvйл байдаггvй. Би тvvхч хvн. Цагаан сараар айл хотолдоо золгохоор залуус 2-3 км орчим буюу саахалтын газар ширvvхэн явдаг тухай бол уншиж байсан. Vvнийг л уралдаан гэж хєєргєж ярьдаг юм болов уу даа. Бидний євєг дээдэс чинь айхтар хашир
хvмvvс. Євлийн хvйтэнд морь уях нь олон талын муу нєлєєтэй гэдгийг мэдэлгvй яахав.
-Євєл морь уралдах нь ямар ямар сєрєг нєлєєтэй юм бэ?
- Би 1980-аад онд монгол адууны жилийн дєрвєн улирлын байгалийн тэсвэрт чанарыг нас, хvйс бvрээр нь харьцуулж судалсан эрдэм шинжилгээний ганцхан сэдэвт ажил хийсэн. Монгол адууны тарга хvч 11 сарын сvvлч, 12 сарын эхнээс эхэлж унаад, хавар ногоо гартал доод цэгтээ хvрдэг. Єєрєєр хэлбэл биеийн жингийнхээ 20-30 хувийг алдаж онд ордог гэсэн vг. Ийм vед нь уяж уралдуулахад амжилт олохгvйгээр барахгvй биологийн сєрєг vзэгдэл их гарна. Жишээлбэл уралдах морины хєхєлийг боодог. Духанд маш олон тооны цусны болон мэдрэлийн судсууд байдаг. Салхи сєрєн хурдан давхихад тэдгээр судсууд хєлдєж гэмтдэг. Мєн уралдах морьдын сvvлийг уядаг. Уралдаж байх явцад их хэмжээний хєлс ялгаран цан цохичихсон ирдэг шvv дээ. Сvvлийг нь боочихсон учраас ямар ч хамгаалалтгvй болж, vр дамжуулах хоолой нь хєлдєж гэмтдэг. Энэ vр боловсролтонд нь муугаар нєлєєлдєг.
-Уралддаг азарганы тєл цєєн байдаг нь vvнтэй холбоотой байх нь ээ?
-Тэгэлгvй яахав. Євлийн хvйтэнд бэлчээрийн монгол адуу уралдах нь сєрєг нєлєєтэй учраас биологийн шинжлэх ухааны vvднээс зєвшєєрдєггvй. Хувь хvний ємч учраас хэзээ уралдуулах нь дурын хэрэг гэж ярих уяач тарах л байх. Гэхдээ морио боддог хvн бол бас єєрєєр сэтгэх байх.
-Уралдаан олширсон учраас хурдан морьд жилийн дєрвєн уяатай болсон. Євєлдєє тэжээгээд уралдуулж байгаа шvv дээ?
-Тусгай хашаанд байлгаад євс тэжээл, овъёосоор тэжээдэг дуулдсан. Дээр нь их хэмжээний шингэн дусал, витамин хэрэглэдэг гэсэн. Биологийн бие организмыг байнга ингэж бємбєгдєєд байхаар хэр удаан тэсэхэв. Насыг нь богиносгочихож байгаа юм шvv дээ. Монголчууд хурдан морио уяхдаа зуны дунд сарын эхний арван хоногийн бар юмуу нохой єдєр барьдаг. Энэ vе бол монгол морины биологийн идэвх чанар нь тэгширсэн, тарга хvчээ авч тэвээрсэн vе. Биологийн шинжлэх ухаан хєгжєєгvй байсан ч vvнийг нь манай єтгєс маш сайн мэдэрдэг байсан. Даага, шvдлэнг 15-20 хоног, хязаалангаас дээш болоод ирэхээр 25 хоног, их насны морийг 30-35 хоног уядаг. Энэ бол байгаль экологитой холбогдуулж тогтоосон хугацаа.
-Цаг хугацааны аясаар морины уяа соилго асар их єєрчлєгдсєн гэдэгтэй та санал нэгдэх vv?
-Асар их єєрчлєгдсєн. Ялангуяа сvvлийн 10-аад жилийн дотор дэлхийн байгаль экологи эрс єєрчлєгдлєє. Тэгэхээр уяаны хугацааг багасгахаас єєр аргагvй. Дээд єтгєсийн уяж засаж байсан тэр технологиор одоогийн морийг уяна гэвэл уралдах морь гарахгvй байх. Цаг агаарын єєрчлєлтєєс болоод мал таргалахаа больсон. Зун байхгvй болчихсон болохоор махан тарга суухгvй байна. Єєхєн таргатай адуунд цєєхєн хоногийн уяа л шаарддагдаг.
- Монгол адууныхаа vvлдэр угсааг сайжруулахаар гаднаас цэвэр цусны адуу олноор авах болсон. Гэхдээ энэ нь эргээд удмын санг нь гэмтээх аюултай хэмээн мэргэжилтнvvд ярьж байна. Энэ хэр vнэний ортой вэ?
-Чи мэргэжлийн хvн биш мєртлєє сайхан асуулт тавьж байна. Монгол адуу биологийн хувьд эрс єєрчлєгдєж байна. Дуртай нь гадаадаас янз бvрийн vvлдрийн адуу авчирч эрлийзvvлдэг болж. Амьтны биологийн зvй тогтлыг ингэж дураараа єєрчилж болохгvй. Энэ бол маш их аюултай. Нэг уулын аманд араб азаргаар хээлтvvлэг хийж байна ч гэх шиг. Тэр єндєр том биетэй адууны тєлийг, монгол гvvний аарцаг, сав нь багтаах боломжгvй. Олон гvv эндэж байгаа дуулдсан. Амьтнаар ингэж тоглож болохгvй. Би нэг жишээ хэлье. 1970-аад оны сvvлч 1980-аад оны эхээр Цэдэнбал даргад Болгар улсаас плевен vvлдрийн азарга гvv хоёр бэлэглэсэн юм. Тvvнийг нь тэр vеийн МАА-н хvрээлэнгийн туршлагын фремд маллаж, би эрvvл мэндэд нь хяналт тавьдаг байсан. Тэр азарганд гишгvvлсэн олон гvv хээлээ тээх чадваргvй болж, vхсэн. Ийм гэмт хэргийг дахин дахин vйлдэж болмооргvй байна. Vvнийг мэргэжлийн улсууд санаж байгууштай. Єєрийн гэсэн омог угшил бий болгоно гэж ярих уяачын яриаг нэг бус удаа сонсож байлаа. Тэр угшил, омог хэвшил гэдгийг чинь биологийн шинжлэх ухаанаар баталсан баталгаа байх хэрэгтэй. Хэвшил гэж ямар юмыг хэлдэг юм. Жаргалант хэвшлийн адуу гэхэд цусны бvлэг нь ямар байх юм улаан эс нь хичнээн байх юм, цагаан эс нь хичнээн байх юм гэх мэтчилэн нарийн шvv дээ. Гэтэл ямар ч шинжлэх ухааны vндэсгvйгээр угшил хэвшил гаргаж авна гэж байхгvй. Энэ нь монгол адууны удмын санг гэмтээж байгаа хэрэг. Vvнийг л сайн ойлгох хэрэгтэй. Гаднаас ямар ч шинжилгээгvй адуу оруулж ирсэнээс болоод урьд ємнє байгаагvй євчнvvд гарч байна. Хээлтvvлгийн євчин гэж ємнє нь байгаагvй. Одоо байдаг болсон. Бас нэг компанийн захирал баахан адуугаа ямаатуулаад vхvvлчихсэн гэсэн. Энэ євчнийг би 40 жил судалсан. Ям гэдэг чинь адуунаас хvнд, адуунаас адуундаа халддаг євчин. Дэлхийн мал эмнэлгийн халдварт євчин судлалын аюултай євчний тоонд ордог. Тvvнээс гадна Орос, Халимагаас авчирсан адуунаас халдварт цус багадах євчин илэрсэн гэсэн. Хэрвээ євчин тархвал Монгол улс 30-40 жилийн дараа унах морьгvй болно. Эмчилгээгvй, халдвар авсан бол тэр дор нь устгадаг аюултай євчин шvv дээ. Энэ бvхнийг уяачид маань сайн бодолцох хэрэгтэй. Хэдэн жилийн ємнє Д.Даваахvv Євєрмонголоос хэдэн адуу шинжилгээгvй адуу оруулж ирээд Замын-Vvд дээр ямын шинжилгээнд ороод ихэнх нь vлдсэн. Євєрмонгол чинь ямын голомт шvv дээ.
-Ингэхэд Монголд ямар ямар угшлын адуу байдаг юм бэ?
-Монгол адуу бол нэг vvлдрийн адуу. Гэхдээ дєрвєн сонгомол омгоос тогтдог. Нэгдvгээрт Галшир хэвшлийн уналга хурдны чиглэлийн адуу. Хоёрдугаарт Тэсийн уналга хурдны чиглэлийн адуу. Гуравдугаарт Говь-Шанхын уналга хурдны адуу, дєрєвvгээрт Дархадын цагаан адуу буюу Хєвсгєлийн Тайгад хэдэн зуун жил амьдарч ирсэн уналга эдэлгээний асар их тэсвэр хатуужилтай адуу бий.
Сонирхолтой яриа єрнvvлсэн танд баярлалаа.
Хийморь сонин. Дугаар 41/123/

Сэтгэгдэлүүд