Алтны магнат Мянганбаярын “нууцхан” гэгддэг отгон топ Уранбилэг уяачдын бухимдлыг төрүүлж байна
Морио дээдлэн хээр хонож, хэц дэрлэх нь холгүй зүтгэдэг нөр их хөдөлмөрийг нь Ш.Сүрэнжав найрагчийн хэлснээр “Зээрэн шилбэтэй, зэс хошуутай…” хүүхэн өлхөн хийчих ухааны юм хэлсэн нь тэднийг ийнхүү уурсахад хүргэсэн аж.
Топ модель Болормаагийн магнайг тэнийлгэн отгон топоор шалгарсан “Монгол модель”-ийн загвар өмсөгч Ч.Уранбилэг 10 жилийн сурагч ахуйдаа “Үнсгэлжин” наадмаар нүүр хагарч олны өмнө гарч байсан нэгэн.
Алтны магнат Мянганбаярын хамт баруун дөрвөн замд байрлах “Нарантуул” ресторанд хосууд аятай үс гэзгээ илүүлэн суусан нь сэтгүүлчдийн нүдэнд өртсөнөөр түүнийг Мянгаа захиралтай дотно харьцаатай гэх яриа ч нэг. хэсэг гарч байсан билээ. Гоёл наадмаас топын шагнал хүртэхэд нь ч энэ сэдэв сөхөгдөж байсан. Гэхдээ. хаа очиж Ч.Уранбилэгийг зритель хангалттай дэмжиж топуудаар дутсан тэр наадмыг тэрээр чимж байсан нь үнэн билээ.
Амжилт, алдар хүнд нэмэгдэхийн хэрээр алхах гишгэх нь хараат болж эхэлдэг нь од байхын4 зовлон. Отгон топын санаатай санамсаргүйн алинаарыг мэдэхгүй ч “Ирэх наадмаар морь уяна” хэмээсэн нь хуучинсаг үзэлтнүүд тэр дундаа уяачдын бухимдлыг төрүүлж, дургүйг нь хүргээд байгаа сурагтай.
Үнэхээр паартай байшинд амьдарч, паалантай жорлонд бие засаж сурсан үлээхэд уначхаар уяхан туяхан хүн морь мал даган хөдөө хөрөх нь юу л бол. Үүрсэх морьдоос өөрөө үргэж цочдоггүй юмаа гэхэд үгүй ядаж үнэтэй брэндийн ус хэрэглэдэг топын үнэр танар адуу малыг үргээчих биз. Дааганаас унаж үхдэггүй … гэдэг л энэ байх даа.


Эмэгтэй хүн гэхээрээ морь мал сонирхож болдоггүй юмуу. Наад эртний хүний үзлээсээ салаач ээ
Болж л байна шдээ, хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ адуунд хандвал болж байна аа. тэрнээс алдар нэр имиж хөөцөлдөж моринд орвол хэрэггүй дээ гэж
За угаасаа бүгд л алдар нэр мөнгө төгрөг хөөцөлдөж уядаг ш дээ. Ер нь бол бизнес ш дээ тэгэхээр бизнест байдаг бүх хогийн юм байж л таараа
BOLJ L BNA. BVGD L UYH HEREGTEI. IIM SAIHAN HUHEN MORIDOO HOTLOOD NAADMIIN TALBAID IRWEL ERCHUUD MORIIIG NI HARAH BOL UU ? ESWEL
МИСС БИШ БАЙСАН БОЛ УЯАЧИД БУХИМДАХГҮЙ БАЙСАН УУ ТЭЭ?