Эхлэл > видео > Жинхэнэ монгол эрчүүддээ зориулав

Жинхэнэ монгол эрчүүддээ зориулав

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...

Батболд - Би Монгол Эр Хүн
Ая УГЗ Д.Цэвээнравдан Үг Д.Энхтайван Р.Баярсайхан

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөлөө
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн дээ
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран санах Монгол эр хүн дээ
Би надад хоргодон шуурах хялмаат ширүүн шуурганы ширхэгээ
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн дээ

Би сэтгэлийн сайхнаар ханиа хайрлаж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулах Монгол эр хүн дээ
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганц модны навчаа
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн дээ


Би аргалын утаа үнэрлэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн нарандаа залбирах хөх толбот Монгол эр хүн дээ
Би дэлхийд тааваараа амьдрах дээдэс заяаат Монгол эр хүн дээ
Би дээлээ бүслэж хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой Монгол эр хүн дээ


Би морин дэл дээр дарцаглан Монголоо гээд цээжээ дэлдэх
Би морьтой ардын удам залгах уурга сунгах Монгол эр хүн дээ.
Би эрхэт төрөө дээдлэж элгэн нутгаа бусдаас харамлах
Би талцадгүй Монголын төлөө тэмцсэн өвөгдийнхөө зарилагтай Монгол эр хүн дээ

admin видео

  1. адуучин
    21 Тавдугаар сар 2010 : 17:10 | #1

    САЙХАН ДУУ БОЛСОН БАЙНА ШҮҮ, НУТГАА САНАЧИХЛАА

  2. turuuairag
    25 Долоодугаар сар 2010 : 19:55 | #2

    Энэ жинхэнэ буян нүнжиг ханхалсан клип болсон байна лээ

  1. 12 Зургадугаар сар 2010 : 17:12 | #1
  2. 17 Зургадугаар сар 2010 : 13:09 | #2
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.