Дэлхийг гишгэлсэн монгол адуу
Монгол адуу дэлхийн адууны євєг болох нь
Монголчуудын vнэнч туслагч адуу маань хаанаас, хэзээ vvсэн бий болов гэсэн асуудалд дэлхийн эрдэмтэд нэгэн дуугаар “Монгологаралтай” гэж баталжээ. Монголоос олдсон эртний адууны олдворуудад тулгуурлан адууны євєг монголын говьд vvсээд дэлхийн бємбєрцгийн єнцєг булан бvрт тархсан гэсэн дvгнэлтийг эрдэмтэд хийжээ. Р.Ч.Эндрюсийн экспедиц 1924 онд Монголын говиос адууны євєг аварга том мезонихид-кондипиртр олсон бол Ємнєговь аймгийн Гурвансайхан сумын Хашаат гэдэг газраас 65 сая жилийн ємнєх адууг олжээ. Цааш нь…
500 гаруй шандаст хүлэг шинийн 3-ны тэнгэрт тоосоо өргөв
Д.ЭРДЭНЭ (2009-03-02)
Нийслэлийн 370 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын хурд-2009” төвийн бүсийн хурдан морины уралдаан Төв аймгийн Зуунмод хотод өнгөрсөн сарын 27-нд боллоо. Азрага, их нас, соёолон гэсэн гурван насны 500 гаруй шандаст хурдан хүлэг шинийн 3-ны бэлэгт сайн өдрийн тэнгэрт тоосоо өргөлөө.
Цааш нь…
М.Мєнхбаясгалан: Монголчууд хvчтэй байхдаа эвтэй
“Талын хvлэгч” гал уяаны уяач Мэндбаярын Мєнхбаясгалантай ярилцлаа. Тvvний уяж хурдлуулсан Бvлтэн халтар нь Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 87 жилийн ойгоор их насанд айрагдаж, Алтан Дарийн эх овооны наадамд тvрvvлсэн юм.
-Мєнгєтэй, эсвэл єндєр албан тушаалтай хvмvvс морь уядаг гэдэг ойлголт сvvлийн vед нийгэмд газар авсан. Та хэр их хєрєнгєтэй хvн бэ? -Мєнгє, албан тушаал гэхээсээ илvvтэй євгєд дээдсээс минь євлєгдєж ирсэн морь уях уламжлал надад бий. Євєг дээдэс нь гурван vеэрээ мянган цагаан адуутай байсан. 200-гаад жилийн тvvхтэй адууныхаа тамгыг одоо ч хадгалж яваа Завханы Яруугийн Цагаанбандийн Баянжаргал гэдэг хvн манай гал уяанд байдаг. Єв уламжлалаа ингэж тvvчээлэн авч явж байгаа олон сайхан уяач бий. Тэр мєнгєтэй, албан тушаалтай гээд байгаа хvмvvст харин морь уях уламжлал хэр байдгийг мэдэхгvй.
Цааш нь…
ШАРГА АЗАРГА МОНГОЛД ХОВОРХОН ТӨРӨХ АЖНАЙ АЖЭЭ
Дэлхийг дэлдийлгэж, дэнж хотойлгосон Монгол түмний наадам сайхан болж өндөрлөлөө. Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, эрхий мэргэн харваачид нь цэцтэй, түүхэнд тодоор дурсагдан үлдэх энэ жилийн наадмын хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор Хүй мандлын номин талд гурван өдөр болж өнгөрөв. Өмнөх жилүүдэд хурдан морьдын уралдаан замаасаа дутуу эргэх гэх мэтээр янз бүрийн будилаан гардаг байсныг уншигчид наадамчид санаж буй биз ээ.
Харин энэ жилийн наадмын хүрдан хүлгүүдийн уралдаан дутуу эргэх явдал гарсангүй. Үүнийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар комиссийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал С.Баасанхүүтэй холбож тайлбарлаж болох юм. Тэрбээр хоёр жилийн өмнө энэ салбар хорооны даргын албанаас чөлөөлөгдсөн ч энэ жил дахин томилогдсоноор уралдааныг будилаангүй зохион байгуулахын тулд багагүй ажил хийсэн нь харагдаж байлаа. Цааш нь…
“Макс”-ын Д.Ганбаатар хурдны удмын адууны худалдаа хийдэг томоохон төвийг байгуулахаар төлөвлөж байна
Эр хүний чимэг болсон хурдан морь, сайхан хүүхэн гэдэг. Тэгвэл тэрхүү эртний үнэн үгийг өнөөдөр жинхэнэ амьдрал дээр харуулж яваа бизнесмен бол “Макс”-ын Д.Ганбаатар. Төрийн наадмын дэнж Хүй долоон худгаас айраг түрүүгүй буцах нь ховорхон байх түүний хувьд энэ жил хоёртүрүүавсан ньямархуу хэмжээний уяач болохоо харуулсан. Өөрийн гэсэн угшлын хурдан адууг бий болгож барууны орноос адууныхаа цусыг холдуулж эрлийз адууг монголдоо анх оруулж ирсэн хүн. Түүний хувьд хурдан морь уяхаас гадна гадаадын морин тойруулгын уралдааныг Монголд дэлгэрүүлэхийн тулд ихзэхэн юмыг хийсэн гэдэг. Харин тэгвэл “Макс” Д.Ганбаатар монгол адууны үнэ ханшийг өсгөж тэр ч бүү хэл гадаад руу гаргахын тулд шилмэл адууны худалдааын тов байгуулахаар саяхнаас судалгааны ажилдаа ороод байгаа гэнэ. Манайд сүүлийн үед хурдан морь сонирхдоггүй хүн ховор болох хэрээр адууны ханш өсөж байгаа нь илт байгаа. Тийм ч учраас барууны оронд зохиогддог хурдан адуу, угшил сайтай азарга гүүний дуудлага худалдаа явуулдаг хэлбэрээр боловсронгуй болгохыг зорьж энэхүү томоохон худалдааны тввийг байгуулахаар болоод байгаа ажээ. Түүний энэхүү төлөвлөсөн ажил нь нэлээн эртнээс яригдсан бөгөөд ойрын жилдээ багтааж монголчууд хурдан удмын адуу, хурдны угшлаа сайжруулах нэгдсэн худалдааны төвтэй болох нь ээ.
Эх сурвалж: Хүмүүс


Сэтгэгдэлүүд