Монгол бєхийн торгон дэвжээнээ нэгэн vеийн бахархал болон барилдаж явсан Даян аварга А.Сvхбатыг єнєєдрийг хvртэл бєхдєє эргэн ирэх болов уу гэсэн хvлээлт бєхєд хорхойтой монгол тvмэнд байдаг.Vндэсний бєхєд vvссэн олон жилийн бугшмал бохир барилдаан, цолны найраанаас болж гэнэт зодог тайлсан залуухан аваргын шийдвэр олныг цочирдуулсан. Тvvнээс хойш єєрийн шавь нараа наадмын торгон дэвжээнээ зодоглуулан эхнээсээ олныг шуугиулсан уран хурц барилдааныг vзvvлсэн залуу бєхчvvдийг тєрvvлсээр байгаа.Даян аварга А.Сvхбат сvvлийн vед “Алтан хvнс” групп болон “Олимп” сургуулиинхаа ажилд голлон анхаарч байгаа бєгєєд шавь нараасаа олон улсын тэмцээнд оруулахаар бэлтгэл сургуулилтуудыг нь эрчимжvvлж эхэлжээ. Харин саяхан Даян аварга А.Сvхбат єнгєрсєн жилийн наадмын тvрvv бєх Монгол улсын арслан До.Ганхуягийн найран дээр уригдан хvvхдvvдийнхээ хамтаар зочилжээ. Тэрээр шинэхэн арслангийн найранд ирэхдээ єєрийнхєє хvv болон хадам ах, улсын гарьд Б.Гантогтохынхоо хvvг дагуулан очиж тvрvv бєхийн хишгээс амсуулжээ.
Хэзээний бєхдєє хайртай монголчуудын хувьд тvрvv бєхийн хишиг хvртэнэ гэдэг том аз завшаан бєгєєд бєхчvvд ч мєн тvvний нэгэн адил тvрvv бєхийнхєє хишгээс хvртэхийг ихэд олзуурхдаг ажээ. Харин Монгол улсын гарьд Б.Гантогтох сvvлийн vед барилдахаа больсон бєгєєд удахгvй зодог тайлах болсон тухай тvvний аав дархан аварга Х.Баянмєнх ам нээсэн удаатай. Б.Гантогтох гарьд ч мєн л авах ёстой цйлоо аваагvй учраас бєхийн дэвжээгээ орхино гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. МVБХ-ны удирдлага болон бєхийн дvрмэндээ хийсэн шинэчлэлvvдээ эргэн харахгvй бол энэ мэтчилэн ид эр бяр жагссан залуу бєхчvvд ч зvлэг ногоон дэвжээгээ орхихгvй байна гэсэн баталгаа алга болжээ. Монгол бєхийн дэг жаяг, барилдаан vнэнч шудрага ариун байгаасай гэсэн vvднээс дэвжээгээ орхисон Даян аварга ч хvvхдvvд, дvv нартаа ч энэ тухай байнга сургадаг ажээ.
Эх сурвалж:Хүмүүс
admin Монгол бөх бөх
Нэгэн үе Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ урамтай сайхан барилдаж, бөхөд хайртай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж явсан улсын гарьд Ц.Цэрэнпунцаг сүүлийн үед хувийн бизнестээ хэт анхаарч, барилдахаа больсоноос хойш таг чиг болсон нэгэн. Гарьд Ц.Цэрэнпунцагийг олны нүднээс нуугдан “ичиж” амьдрах болсон нь эрхэлдэг бизнес болох “Жем” групп, “Жи мобайл” корпорациас болоогүй харин хувийн амьдралынх нь асуудлаас үүдэлтэй гэдэг. Ц.Цэрэнпунцаг гарьдын төрсөн ах Ц.Бэгзсүрэн нь хүн буудаж алан шоронд багагүй хугацаагаар ял эдлээд сайн дүүгийнхээ буянд аавынхаас үлдсэн ялаа тэнсэн харгалзах ялаар солиулан гарч ирэхэд хүмүүс түүнийг томоожоо байлгүй гэж хүлээж авсан. Улсын харцага Ц.Бэгзсүрэн ч хэсэгтээ л томоотой байж дүүгийнхээ бизнест туслан “Жи мобайл” корпорацийн захиралаар ажиллаж байсан ч нэг л өдөр араатан авираа гарган дахин хэрэг тарьж, хүн зодон аавынх руу ачигдсан. Уруул дордойвч элэг дордойхгүй гэгчээр улсын гарьд Ц.Цэрэнпунцаг хайр даахгүй ахыгаа суллуулах гэж хөөцөлдсөн ч энэ удаа ах нь ялаа бүрэн эдлээд гарахаас өөр аргагүй болсон гэдэг. Харин сүүлийн хэдэн жил шүүх цагдаагаар эргэлдэх болсон Ц.Цэрэнпунцаг гарьд бөхийн спорт руугаа анхаарал хандуулж, дахин барилдах болсон тухай нэгэн сайхан мэдээллийг энэ дашрамд дуулгая. Тэрээр энэ жилийн цагаан сараар барилдах эсэхээ шийдээгүй байгаа ч ирэх зуны наадмаар баттай зодоглоно гэдгээ ойр тойрныхондоо хэлсэн гэнэ. Ийнхүү нэртэй гарьд маань дахин барилдахаар болж байгаа аж
Эх сурвалж: Factnews.mn
admin Монгол бөх бөх
Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч Монгол түмнээ баясгасан Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өвдгөндөө авсан бэртэл нь сэдэрсэнээс АНУ-д хоёр ч удаа хагалгаанд орсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Харин АНУ-д удтал эмчлүүлж, бас эмнэлэгт хэвтэж байсан олимпийн аваргын маань хагалгаа амжилттай болж хөл нь бараг эдгэж бэлэг тэмдэгийн аварга болох вий гэсэн айдсыг дараад байгаа билээ. Н.Түвшинбаяр аваргын хувьд эх орондоо ирсэнээсээ хойш Булган аймагт байдаг өөрийн спортын сургуулийн үйл ажиллагаандаа оролцон зав муутай байхын зэрэгцээ бэлтгэлдээ идэвхийлэн ороод байгаа сурагтай. Жудо гэхээсээ илүүтэй үндэсний бөхийн бэлтгэлээ илүүтэй хийж байгаа олимпийн аварга маань ирэх зуны наадмаар зодоглох бодолтой байгаа гэнэ. Өмнөх улсын наадмуудаар барилдсан ч олимпийн бэлтгэлд гарсан байсан учраас бэлтгэл таарахгүйдээ амжилт гаргах магадлал муутай байсан гэдгээ ч Түвшинбаяр нуугаагүй. Ийнхүү олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр ирэх зуны наадмаар сайн барилдаж амжилт гаргахын тулд нэлээд эртнээс бэлтгэлээ хийж байгаа аж
Эх сурвалж: Factnews.mn
admin Монгол бөх бөх
Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ болон Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс “Аваргын суудал” гэдэг зvйлийг санаачилж, хадаас оруулалгvй урласан том модон сандлыг Монгол Улсын Далай аварга Г.Өсөхбаярт битvvний барилдааны vеэр гардууллаа. Архангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишvvн, Эрvvл мэндийн сайд С.Ламбаа Г.Өсөхбаярт “Аваргын суудал”-ыг гардуулан өглөө. Анхны суудлыг Далай аваргад өгч байгаа бөгөөд Монгол бөхийн өргөөний зvvн талын тэргvvн магнайд байрлуулсан юм. Цаашид ийм “Аваргын суудал”-ыг урлаж олон аваргад өгч байхыг Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс уриалсан байна
admin Монгол бөх бөх
Сэтгэгдэлүүд